Өнөөдөр ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР тохиож байна.
Арваннэгдүгээр сарын 20 бол Дэлхийн Хүүхдийн Өдөр.
1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаар Хүүхдийн эрхийн конвенцийг дэлхийн улс орнууд баталсан бөгөөд уг конвенцод 190 гаруй орон нэгдээд байна.
Монгол Улс хүүхдийг эсэн мэнд амьдрах , хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох үндсэн 4 эрх, хүүхдийн тэргүүн дээд эрх ашгийг бүхий л асуудалд чухлаар авч үздэг байх Хүүхдийн эрхийн конвенцийг хүлээн зөвшөөрч, үүрэг хүлээсэн эхний арваад орны 1 болж, 1990 онд нэгдсэн байдаг.
2017 оноос НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байна.
ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!
ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ