“Дугуйтай хөтөч-2023”
2023-09-18
Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан иргэд олон нийтэд соёлын өвийн боловсрол олгох “Дугуйтай хөтөч-2023” соёлын аяллыг 2023 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр зохион явууллаа.
“Дугуйтай хөтөч” соёлын аяллын хөтөлбөрийг Хархорум музей 2015 оноос эхлэн 8 дах жилдээ зохион байгуулж буй бөгөөд нийт 600 гаруй хүүхэд багачууд ард иргэдийг хамруулсан байна.
Соёлын аяллын хөтөлбөрөөр дамжуулан Орхоны хөндий болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот түүний ойр орчмын түүх соёлын дурсгалуудыг мэргэжлийн судлаачаар тайлбарлуулж түүхэн мэдлэг эзэмшихийн зэрэгцээ, соёлын өвөө хайрлаж хамгаалах, таньж мэдэх, сурталчлах, боловсрол олгох, эх оронч үзлийг төлөвшүүлэх явдал юм.
Аялалд Хархорин сумын “Мерида” дугуйн холбооны гишүүд, Хархорин сумын иргэд аж ахуйн нэгж, албан байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамтран оролцлоо.
Хамтран ажилласан та бүхэнд талархал илэрхийлье.
# Сэдвүүд
мэдээ
Цаг үе, үйл явдал