“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн гарна.
2023-05-04
Олон улсын музейн өдөрт зориулж ”Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорум музейд монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 18-аас 2023 оны 6 дугаар сарын 2-ыг хүртэл хэсэгхэн хугацаанд аялуулах гэж байна.
Иргэд та бүхэн Хархорум музейгээр зочилж ”Монголын нэг өдөр” бүтээлтэй танилцаж нэг өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
# Сэдвүүд
Үзэсгэлэн
Цаг үе, үйл явдал