“СОЁЛ-2023” спортын наадам
2023-11-02
Соёлын яамны харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан, албан хаагчдын биеийн тамир, спортод хандах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх, салбарын спортын аварга байгууллагыг тодруулах зорилго бүхий “СОЁЛ-2023” спортын наадам 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
“СОЁЛ-2023” спорт наадам сагсан бөмбөг, ширээний теннис, шагайн харваа, биллиард, волейбол, шатар зэрэг спортын зургаан төрлөөр зохион байгуулагдаж, соёл урлагийн 20 гаруй байгууллагын 700-д тамирчид өрсөлдсөнөөс Хархорум музейн эрэгтэй баг тамирчид гар бөмбөгийн төрөлд алтан медаль, шатрын эмэгтэй төрөлд сан хөмрөгийн эрхлэгч Б.Мөнхзул мөнгөн медаль, ширээний теннисийн эмэгтэй төрөлд сэргээн засварлагч О.Даваадорж хүрэл медаль хүртэж уг арга хэмжээг амжилттай өндөрлүүллээ. Нийт оролцсон хамт олондоо баяр хүргэе!
# Сэдвүүд
мэдээ
Цаг үе, үйл явдал