• 1. "Монгол ёс заншил" боловсрол танин мэдэхүйн ажил

    Монгол сурган хүмүүжүүлэх арга ухаанд сургах, тоглоом наадгайн төрлүүдийг танилцуулах, тоглох аргачлалыг заах, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой боловсролын ажлыг ерөнхий боловсролын сургуулийн бага анги болон насанд хүрэгчдэд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулав. Бага ангийн сурагчдад “Эрдэм ном сурч мэдэхийн ач тус” боловсролын ажлыг явуулж, Царцаа намжил хүүхдийн кино үзүүлэн киноны утга агуулгын талаар асуулт хариулт зохион байгуулан ярилцлага хийв.  Мөн арван хоёр жил шагайн наадгайгаар наадан 12 жилийн дараалал, жил тус бүрийн дууны шүлгийг тоглоомоор дамжуулан сурав. Насанд хүрэгчдэд “Оньс” сэдэвт боловсролын ажил зохион байгуулж, монгол уламжлалт тоглоом наадгайн төрлүүдийг заахын зэрэгцээ тоглох аргачлалд сурав.

  • 2. "Арслантай авдар-Монгол цоож” боловсрол танин мэдэхүйн ажил

    Үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлаараа  бахархах, хүндэтгэх дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад  Монгол авдар – Монгол цоожны талаарх бэлгэдэл, төрөл, бүтэц, хэрэглээг тайлбарлан таниулав. Дадлага ажлын хүрээнд хүүхдүүд өөрсдийнхөө зохиомжоор монгол цоож, авдрыг зурж хээ, дүрслэлийг  таньж мэдэв.  Боловсрол танин мэдэхүйн ажилд Ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангиудын нийт 74 сурагчид хамрагдав.

  • 3. “Түүх соёлоо эрхэмлэн дээдлэе” сэдэвт музейн интеграци хичээл

    “Миний Өвөрхангай” аяны хүрээнд Хүүхэд багачуудад соёлын өвийн боловсрол олгох, Монголын эртний нийслэл Хархорум хотын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 7а ангийн 28 сурагчдад түүхийн хичээлтэй уялдуулан “Түүх соёлоо эрхэмлэн дээдлэесэдэвт музейн интеграци хичээл заав.

  • 4. "Хархорум хотоор аялъя" боловсрол танин мэдэхүйн ажил

    “Хархорум хотоор аялъя” боловсрол танин мэдэхүйн ажлыг Ерөнхий боловсролын сургуулийн нийт 28 сурагч, Солонго төвийн 16 хүүхдийн дунд зохион байгуулав. Тус боловсролын ажил нь 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шат нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын загвартай танилцах, хоёрдугаар шатанд XIII-XIV зуунд Хархорумд зочлон ирсэн Францын аялагч, жуулчин Гийом дэ Рубрукийн “Дорнод этгээдэд зорчсон нь” комик номтой танилцах, гуравдугаар шатанд Виртуал Хархорум  контентыг үзэж мэдлэгээ баталгаажуулах үе шаттай явагдав.

  • 5. “Хархорумын бяцхан археологичид” боловсрол танин мэдэхүйн ажил

    “Хархорумын бяцхан археологичид” боловсрол танин мэдэхүйн ажлыг Ерөнхий боловсролын “Орхон” Ү.Наянжин багштай 1а ангийн 36 сурагчдын дунд зохион байгуулав. Тус боловсролын ажлаар Хүүхэд багачуудад зориулан Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Эртний  нийслэл Хархорум хотын талаарх танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг хүргэж, Сурагчид музейд олж авсан мэдлэгээ сонирхолтой хэлбэрээр бататган Хархорум хотын онцлох дурсгалуудыг өөрсдийн зохиомжоор будаж бүтээлч ажлыг хийцгээлээ.

  • 6. “Хархорум наадгай” хөлөгт тоглоом боловсрол танин мэдэхүйн ажил

    Хархорум хоттой холбоотой түүх, соёлын дурсгал, археологийн малтлагаар илэрсэн олдворыг хүүхэд багачуудад танин мэдүүлэх, эх түүхийг хайрлан хамгаалах, бахархах үзлийг төлөвшүүлэх, практикаар бататгах зорилгоор Ерөнхий боловсролын “Хоёрдугаар” сургуулийн П.Дуламсүрэн багштай 3г ангийн 21 сурагчдын дунд “Хархорум наадгай” хөлөгт тоглоом боловсрол танин мэдэхүйн ажлыг зохион байгуулав.

  • 7. “Мөнх тэнгэрийн босоо бичиг мину”

    Музейн сургагч багш  Ш.Амарбатын удирдлган дор Ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдад монгол уран бичлэгийн дунд шатны сургалтыг  зохион байгуулж, сурагчдын бүтээлээр “Мөнх тэнгэрийн босоо бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг Олон улсын музейн өдрийг угтан Уламжлалт тоглоом наадгайн төвд зохион байгуулж нийтийн хүртээл болгоод байна.

  • 8. “ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ” дүрийн тоглолт

    “Үндэсний номын баяр”-ын арга хэмжээний хүрээнд Үлгэрээр дамжуулан хүүхдийн урам сэтгэмжийг хөгжүүлэх,  хэл яриаг сайжруулах, жүжиглэх авьяасыг нээх зорилгоор Хархорин сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 1, 3, 4, 5 дугаар цэцэрлэгийн “Бэлтгэл” бүлгийнхний дунд зохион байгууллаа.

    Уралдаанд:

    1-р байрт: I цэцэрлэгийн  А.Нарангэрэл багштай “Бэлтгэл” бүлэг “Царцаа, шоргоолж хоёр” тоглолт

    2-р байр: III цэцэрлэгийн Б.Жавзандулам багштай “Бэлтгэл” бүлэг “Царцаа намжил” тоглолт

    3-р байр: IV цэцэрлэг Т.Чимэддолгор багштай “Бэлтгэл” бүлэг “Царцаа, шоргоолж хоёр” тоглолтууд тус тус шалгарлаа.

  • 9. “Хөөмөл урлал” боловсрол танин мэдэхүйн ажил

    #СоёлынБүтээлчСар: “Хөөмөл урлал” боловсрол танин мэдэхүйн ажил
    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг 2023 онд Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэн авсантай холбогдуулан “Соёлын бүтээлч сар” аяны гурав дахь жилийн бэлгэдлээр буган чулуун хөшөөг сонгосон билээ.
    Хархорум музей нь “Хөөмөл урлал” боловсрол танин мэдэхүйн ажлаар буган чулуун хөшөөг олон нийтэд таниулах, буган хөшөөн дэх дүрслэлийг хөөмөл урлалын аргаар хийлгэх боловсролын ажлыг зохион байгууллаа.
  • 10. “ШАВРААР УРЛАЯ” боловсрол танин мэдэхүйн хөтөлбөр

    #СоёлынБүтээлчСар “ШАВРААР УРЛАЯ” боловсрол танин мэдэхүйн хөтөлбөр
    Хүүхдийн бүтээлч сэтгэхүй, нүдний хараа, гарын хөдөлгөөн, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилготой “Шавраар урлая” боловсрол танин мэдэхүйн ажлыг зохион байгуулав. Боловсролын ажлын хүрээнд Хархорум хотын тууриас илэрсэн барилгын нүүр ваар, шавар бурхны баримлыг хэрхэн шавраар хэв хуулга ашиглан хуулбарлаж болохыг таниулсан.

    Хархорум музейн боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрт хамрагдсан нийт хүүхэд, багачууд…

kharkhorin-model