Уламжлалт тоглоом наадгайн төвд гарч буй үзэсгэлэнгүүд
2023-08-31

Хархорум музейн Уламжлалт тоглоом наадгайн төвд орон нутгийн иргэдийн оролцоотой зохион байгуулдаг “Хархорины өв соёл”-6 түр үзэсгэлэн нийтийн хүртээл болж байна.

Үзэсгэлэн агуулгын хувьд;

  1. Цагаан идээ боловсруулах арга технологи(Амталгаатай)
  2. Арьс шир боловсруулах арга технологи(Суран эдлэл, арьсан дээл хувцас)
  3. Ховордсон монгол тоглоом наадгай
  4. Видео үзүүлэг болон тоглох хэсэг(Цагаан идээ боловсруулах үйл явц)
  5. Чөлөөт булан гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд энэ хэсэгт малчдын цагаан идээг зарж борлуулах, монгол уран бичлэгээр хүний нэр бичих зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

                                   

Цагаан идээ боловсруулах арга технологийн хэсэг             Арьс шир боловсруулах арга технологийн хэсэг

                                   

   Ховордсон монгол тоглоом наадгайн хэсэг                                        Чөлөөт булан

Ховордсон монгол тоглоом наадгайн хэсэгт соёлын биет бус өвөө өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын өвийн фестиваль-2023”-д зориулсан Орхоны хөндийн хүн амын дунд тоглох наадах хэрэглээ нь маш ховордсон зэндмэнэ, хорол, үйчүүр, оньсон болон бусад монгол тоглоомуудын хамт дэлгэн үзүүлсэн үзэсгэлэнг 08 сарын 18-ны өдрөөс нийтийн хүртээл болгож, тоглох арга барилыг зааж сургах, үнэ цэн, ач холбогдлыг таниулж байна.

                             

Түүнчлэн видео үзүүллэгийн хэсэгт зэндмэнэ, хорол, үйчүүр, шагайн харваа зэрэг тоглоомуудыг хадгалан үлдээж, үр ачдаа өвлүүлэн уламжлуулж буй өвлөн уламжлагчдын дээрх монгол тоглоомуудын тоглох арга барилыг зааж буй дүрс бичлэгийг үзүүлж, даган дуурайж тоглох нөхцөлийг бүрдүүлж буйгаар онцлог бөгөөд үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.

                           

Зэндмэнэ тоглохыг зааж буй нь                Үйчүүр тоглохыг зааж буй нь                 Шагайн харваа тоглохыг зааж буй нь

       

                     Амталгааны цагаан идээ                                       Монгол дээл хувцастай зураг авхуулах

Тус үзэсгэлэн нь 2023 оны 08 сарын 14-ний өдрөөс 09 сарын 01-ний өдрийг хүртэл нийтийн хүртээл болох бөгөөд соёлын биет болон биет бус өвийг нэгэн дор цогц байдлаар үзүүлэн үнэ цэн ач холбогдлыг таниулж, сурталчлан гадаад дотоодын жуулчид, орон нутгийн хүмүүст соёлын өвийн мэдлэг олгож буйгаараа онцлог юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

# Сэдвүүд
Үзэсгэлэн