“Хүрмийн хөндийн дүрслэл” хадны зургийн түр үзэсгэлэнд урьж байна.
2023-05-16

Хархорум музей нь үндсэн чиг үүргийн дагуу 2016, 2018, 2019, 2021 онуудад Орхоны хөндийн 5 сумын бүс нутагт хадны зургийн хайгуул судалгаа явуулснаар 43 дурсгалт газарт хадны зураг бүртгэн баримтжуулав. Хайгуулын ажлын үр дүнг олон нийтэд сурталчлах зорилгоор 2022 оны 04 сарын 22-оос 11 сарын 24-нийг хүртэл 7 сарын хугацаанд музейн хурлын танхимд “Хүрмийн хөндийн дүрслэл” хадны зургийн түр үзэсгэлэнг дэглэн нийтийн хүртээл болгов.

Үзэсгэлэнд 27 фото зураг, 10 ш хэв хуулга, 11 ш эсгий зураг бэлтгэн гаргав.

# Сэдвүүд
Үзэсгэлэн