“Үндэсний бичгийн марафон”
2024-09-20
Эх хэлний өдрийг тохиолдуулан Хархорин сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Үндэсний бичгийн марафон” уралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 12, 13 -ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд насанд хүрэгчдийн ангилалд 6 багийн 18 оролцогчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд нийт 40 багийн 120 сурагчид оролцож шилдгүүдээ тодруулан шагнал гардуулав.
Насанд хүрэгчдийн ангилалд:
1 дүгээр байр: Ерөнхий боловсролын “Хоёрдугаар” сургууль (Багш Х.Отгонцэцэг, М.Отгонзул, Б.Энхтуяа нар)
2 дугаар байр: Ерөнхий боловсролын “Гүнзгий” сургууль (Багш Б.Долгормаа, Ж.Сэргэлэн, Ц.Сүнжидмаа нар)
3 дугаар байр: Ерөнхий боловсролын “Орхон” сургууль (Багш Ж.Отгонцэцэг, Н.Доржсүрэн, Ж.Чулуунцэцэг нар) тус тус шалгарав.
Ерөнхий боловсролын 7-9 дүгээр ангийн сурагчдын ангилалд:
1 дүгээр байр: Ерөнхий боловсролын “Гүнзгий” сургуулийн 9а анги (Б.Нинжиймаа, Р.Энхдэлгэр, О.Оюун-Эрдэнэ нар)
2 дугаар байр: Ерөнхий боловсролын “Хоёрдугаар” сургуулийн 9а анги (Г.Ганчимэг, Г.Ариунсанаа, А.Хулан нар)
3 дугаар байр: Ерөнхий боловсролын “Номын хүрдэн” сургуулийн 8а анги (М.Ариунзаяа, А.Оюундарь, У.Ариунгоо нар) тус тус шалгарав.
Ерөнхий боловсролын 10-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:
1 дүгээр байр: Ерөнхий боловсролын “Хоёрдугаар” сургуулийн 10б анги (Б.Тэмүүлэн, Б.Ану, Э.Халиун нар)
2 дугаар байр: Ерөнхий боловсролын “Гүнзгий”сургуулийн 11б анги (Б.Сувд, Н.Янжинлхам, Б.Гүндэгмаа нар)
3 дугаар байр: Ерөнхий боловсролын “Хоёрдугаар” сургуулийн 10а анги (Г.Үжинболор, Ү.Нандин-Эрдэнэ, Б.Бат-Энэрэлт нар) тус тус шалгарав.
Уралдаанд идэвхтэй оролцсон баг хамт олонд талархал илэрхийлье.
# Сэдвүүд
Uncategorized
мэдээ
Онцлох мэдээ