Япон улсын Токио хотын Мэжи их сургуулийн судлаач Камияа Ёшими, Соёлын өвийн Үндэсний төвийн хадгалалт хамгаалалт технологи, судалгааны газрын судлаач нар Хархорум музейн лабораторид 2019 оноос хойш хийгдэж буй Уйгурын нийслэл Хар балгас хотын тууриас археологийн малтлага судалгаагаар илэрсэн мод, лакан эдлэлийн хадгалалт хамгаалалт, бэхжүүлэлт, сэргээн засварлалтын үйл явцтай танилцаж туршлага солилцохын зэрэгцээ зарим олдворын дээж бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэв.
Цаашид Хархорум музейтэй хамтран Монголын эзэнт гүрний үед холбогдох археологийн малтлагаар илэрсэн лакан эдлэлийн он цаг, гарал үүсэл тогтоох судалгаа, материалын хийц технологи, төрөл зүйлийн судалгааг гүнзгийрүүлж, хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллав.