ХАРХОРУМ МУЗЕЙН АЛБАН ХААГЧДАД ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Соёлын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж албан хаагчдыг шагналаа.
Соёлын яамны “Жуух бичиг”-ээр Эрдэм шинжилгээний ахлах ажилтан П.Баянсан, Хяналтын техникч А.Хишигжаргал, Боловсролын ажилтан Ц.Осоржамаа, Үйлчлэгч Ч.Лхагвадулам, Харуул хамгаалалтын ажилтан Б.Энхтүвшин, Архивын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Архивын Ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Захиргаа хүний нөөцийн ажилтан Ш.Баярмаа, Архив, номын сангийн эрхлэгч С.Навчаа нарыг тус тус шагнасныг 2024 оны 07 дугаар сарын 10-ний өдөр Хархорум музейн захирал Т.Баяраа гардуулав.