ТОРГОНЫ ЗАМ БА ХАРХОРУМ зоос, мөнгөн тэмдэгтийн тусгай үзэсгэлэн Хархорум музейд нээгдлээ.
2023-08-16
ТОРГОНЫ ЗАМ БА ХАРХОРУМ зоос, мөнгөн тэмдэгтийн тусгай үзэсгэлэн Хархорум музейд нээгдлээ.
Хархорум музей, Монголын зоос судлалын холбоотой хамтран гаргаж буй “Торгоны зам ба Хархорум” зоос, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэнд археологийн малтлага судалгаагаар олдсон болон бусад газруудад уламжлагдан хадгалагдаж ирсэн 100 гаруй үнэт ховор зоосыг дэлгэн үзүүлж олны хүртээл болгож байна. Энэхүү үзэсгэлэн 2023 оны 08 дугаар сарын 01-ээс эхлэн 45 хоног үргэлжилнэ.
“Торгоны зам ба Хархорум” зоос мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэнд
– ИХ МОНГОЛ УЛС, ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ЗООСУУД
o Их монгол улсын хаадын зоосууд
o Юань гүрний үеийн зоосууд
o Ил хаант улсын үеийн зоосууд
o Алтан ордны улсын үеийн зоосууд
o Цагадайн улсын үеийн зоосууд
– МОНГОЛЫН ЭРТНИЙ УЛСУУДЫН ҮЕД ХОЛБОГДОХ ЗООСУУД
o Хүннү гүрний үеийн зоос
o Сасанидын хаант улсын зоосууд
o Түрэг, Тан, Аннам улсын үеийн зоосууд
o Уйгур улсын зоос
o Зүрчидийн Алтан улсын үеийн зоосууд
o Умард Сүн улсын үеийн зоосууд
o Манж Чин гүрний үеийн зоосууд
o Чимэглэлийн зоосууд зэрэг ховор нандин зоосуудыг дэлгэн үзүүлж байна.
Та бүхэн хүрэлцэн ирнэ үү.
# Сэдвүүд
Онцлох мэдээ
Үзэсгэлэн