Эх хэлний өдрийг тохиолдуулан Хархорин сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сайхан бичигтэн” аяныг 2023 оны 09 дүгээр сарын 01-13-ны хооронд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Аяны хүрээнд 310 бүтээлээр түр үзэсгэлэн гаргаж, 2 насны ангиллаар 8 бүтээлийг шалгаруулав.
Насанд хүрэгчдийн ангилалд:
1-р байр: Хархорин сумын Ерөнхий боловсролын “Номын хүрдэн” сургуулийн багш Ч.Мядагмаа
2-р байр: Хархорин сумын Ерөнхий боловсролын “Гүнзгий” сургуулийн биологийн багш Б.Долгормаа
3-р байр: Хархорин сумын хувиараа бизнес эрхлэгч З.Наранчимэг
Тусгай байр: Хархорин сум дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дэслэгч Б.Нандиндарь
Ерөнхий боловсролын сурагчдын дунд:
1-р байр: Хархорин сумын Ерөнхий боловсролын “Хоёрдугаар” сургуулийн 10а ангийн сурагч Б.Цэнгүүнжаргал
2-р байр: Хархорин сумын Ерөнхий боловсролын “Гүнзгий” сургуулийн 12а ангийн сурагч Н.Есүй
3-р байр: Хархорин сумын Ерөнхий боловсролын “Номын хүрдэн” сургуулийн 10а ангийн сурагч Б.Энхчимэг
Тусгай байр: Хархорин сумын Ерөнхий боловсролын “Орхон” сургуулийн 12б ангийн сурагч С.Хулан нар сайхан бичигтнээр шалгарав.