“НҮҮДЭЛЧДИЙН МӨРӨӨР” СОЁЛЫН АЯЛАЛ
2024-09-26
Ирээдүй хойч үе, хүүхэд залуучуудад Эртний Хархорум хот, түүнээс өмнөх үеийн хот суурингийн үлдэгдэл, булш оршуулгын дурсгалын үнэ цэнэ ач холбогдлыг түүхийн болон эртний судлалын үүднээс танилцуулах, соёлын өвийн боловсрол олгох эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Нүүдэлчдийн мөрөөр” соёлын аяллыг 2024 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон ухаа багийн нутаг дэвсгэрт зохион явууллаа.
Аялалд: Ерөнхий боловсролын “Хоёрдугаар” сургуулийн Х.Отгонцэцэг багштай 12в анги, “Гүнзгий” сургуулийн Н.Батжаргал багштай 10а ангийн нийт 46 оролцогчид хамрагдан түүх, нийгэм судлалын мэдлэгээ бататгав.
Боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрт идэвхтэй оролцсон багш, хүүхэд багачууддаа баярлалаа
# Сэдвүүд
мэдээ
Онцлох мэдээ