“Монгол тоглоом наадгай” эвент арга хэмжээний хүрээнд ”Монгол тоглоом наадгай” үзэсгэлэн 2023 оны 05 сарын 18-ны өдрөөс музейн дэргэдэх Уламжлалт тоглоом наадгайн төвд нийтийн хүртээл болж байна.
Тус үзэсгэлэн агуулгын хувьд шагай наадгай, ээдрээ тайлах наадам, өрж өвлүүлэх гэр наадам, оньсон тоглоом, хөлөгт тоглоом, шагайн харваа гэсэн хэсгүүдтэй. Мөн “Мөнх тэнгэрийн босоо бичиг мину” монгол уран бичлэгийн бүтээлүүдийг тус тус дэлгэн үзүүлсэн. Мөн шагайн наадгайн бүх төрлүүд болон шагайн харваа тоглох хэсэгтэй дэглэсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж, хөгжилдөн удаан саатах нөхцөлийг бүрдүүлсэн
Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Дэлхийн ӨВ-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь хүн амын дунд хэрэглээ нь ховордсон монгол тоглоом наадгайн тоглох арга барилыг зааж сургах, өвлүүлэн үлдээх, үнэ цэн ач холбогдлыг гадаад дотоодын жуулчид, орон нутгийн иргэд, хүүхэд залууст сурталчлан таниулах
Өнөөгийн байдлаар үзэсгэлэнг нийт 938 хүн үзэгч үзэж сонирхсон бөгөөд 6 бүлгийн 20 төрлийн Монгол тоглоом наадгайн тоглоомыг тоглох арга барилыг хүүхэд залуус, гадаад дотоодын жуулчдад зааж сургаж соёлын өвийн боловсрол олгожээ
Мөн үзэсгэлэнгийн үеэр музейн дэргэдэх “Мөнх тэнгэрийн босоо бичигтэн” дугуйлангийн сурагчид монгол уран бичлэгээр үйлчилж байгаа нь үзэгчдийн талархлыг хүлээж байна