“Монгол бичиг” музейн хичээлийг зохион байгуулав.
2024-02-02

Соёлын Яамнаас зарласан HAPPY JANUARY аяны хүрээнд 2024 оны 01 сарын 24-ний өдөр Хархорин сумын Улсын тэргүүний 2-р цэцэрлэгийн Н. Гэрэлмаа багштай Бэлтгэл А бүлэг, О. Уранчимэг багштай Бэлтгэл Б бүлгийн хүүхдүүдийн дунд “Монгол бичиг” музейн хичээлийг бэлтгэн заалаа.

Энэхүү хичээлээр Монголчуудын үндэсний бичиг үсгийн тухай ойлголтыг өгөхийн зэрэгцээ музейд хадгалагдаж буй Монгол бичээст дурсгалуудын үнэ цэн ач холбогдлыг тайлбарлан таниулав.

        

Хүүхдүүдэд үндэсний бичгээр “Монгол” гэдэг нэрийг таниулж хүрээнээс гаргахгүй өөрсдийн сонгосон өнгөөр будах, үг эвлүүлэх зэрэг дадлага ажил хийв.

 

Музейн хичээлтэй уялдуулан О. Уранчимэг багш үндэсний бичгээр “Монгол” нэрийг будаагаар “мозайклах” аргаар бүтээл хийлгэж хүүхдүүдийн мэдлэгийг бататгав.

Хамтран ажилласан Хархорин сумын Улсын тэргүүний 2-р цэцэрлэгийн хамт олон болон боловсролын хөтөлбөрт идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.

# Сэдвүүд
мэдээ
Цаг үе, үйл явдал