• 1. "Монгол ёс заншил" боловсрол танин мэдэхүйн ажил

    Монгол сурган хүмүүжүүлэх арга ухаанд сургах, тоглоом наадгайн төрлүүдийг танилцуулах, тоглох аргачлалыг заах, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой боловсролын ажлыг ерөнхий боловсролын сургуулийн бага анги болон насанд хүрэгчдэд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулав. Бага ангийн сурагчдад “Эрдэм ном сурч мэдэхийн ач тус” боловсролын ажлыг явуулж, Царцаа намжил хүүхдийн кино үзүүлэн киноны утга агуулгын талаар асуулт хариулт зохион байгуулан ярилцлага хийв.  Мөн арван хоёр жил шагайн наадгайгаар наадан 12 жилийн дараалал, жил тус бүрийн дууны шүлгийг тоглоомоор дамжуулан сурав. Насанд хүрэгчдэд “Оньс” сэдэвт боловсролын ажил зохион байгуулж, монгол уламжлалт тоглоом наадгайн төрлүүдийг заахын зэрэгцээ тоглох аргачлалд сурав.

  • 2. "Арслантай авдар-Монгол цоож” боловсрол танин мэдэхүйн ажил

    Үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлаараа  бахархах, хүндэтгэх дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад  Монгол авдар – Монгол цоожны талаарх бэлгэдэл, төрөл, бүтэц, хэрэглээг тайлбарлан таниулав. Дадлага ажлын хүрээнд хүүхдүүд өөрсдийнхөө зохиомжоор монгол цоож, авдрыг зурж хээ, дүрслэлийг  таньж мэдэв.  Боловсрол танин мэдэхүйн ажилд Ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангиудын нийт 74 сурагчид хамрагдав.

  • 3. “Түүх соёлоо эрхэмлэн дээдлэе” сэдэвт музейн интеграци хичээл

    “Миний Өвөрхангай” аяны хүрээнд Хүүхэд багачуудад соёлын өвийн боловсрол олгох, Монголын эртний нийслэл Хархорум хотын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 7а ангийн 28 сурагчдад түүхийн хичээлтэй уялдуулан “Түүх соёлоо эрхэмлэн дээдлэесэдэвт музейн интеграци хичээл заав.

  • 4. "Хархорум хотоор аялъя" боловсрол танин мэдэхүйн ажил

    “Хархорум хотоор аялъя” боловсрол танин мэдэхүйн ажлыг Ерөнхий боловсролын сургуулийн нийт 28 сурагч, Солонго төвийн 16 хүүхдийн дунд зохион байгуулав. Тус боловсролын ажил нь 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шат нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын загвартай танилцах, хоёрдугаар шатанд XIII-XIV зуунд Хархорумд зочлон ирсэн Францын аялагч, жуулчин Гийом дэ Рубрукийн “Дорнод этгээдэд зорчсон нь” комик номтой танилцах, гуравдугаар шатанд Виртуал Хархорум  контентыг үзэж мэдлэгээ баталгаажуулах үе шаттай явагдав.

  • 5. “Хархорумын бяцхан археологичид” боловсрол танин мэдэхүйн ажил

    “Хархорумын бяцхан археологичид” боловсрол танин мэдэхүйн ажлыг Ерөнхий боловсролын “Орхон” Ү.Наянжин багштай 1а ангийн 36 сурагчдын дунд зохион байгуулав. Тус боловсролын ажлаар Хүүхэд багачуудад зориулан Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Эртний  нийслэл Хархорум хотын талаарх танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг хүргэж, Сурагчид музейд олж авсан мэдлэгээ сонирхолтой хэлбэрээр бататган Хархорум хотын онцлох дурсгалуудыг өөрсдийн зохиомжоор будаж бүтээлч ажлыг хийцгээлээ.

  • 6. “Хархорум наадгай” хөлөгт тоглоом боловсрол танин мэдэхүйн ажил

    Хархорум хоттой холбоотой түүх, соёлын дурсгал, археологийн малтлагаар илэрсэн олдворыг хүүхэд багачуудад танин мэдүүлэх, эх түүхийг хайрлан хамгаалах, бахархах үзлийг төлөвшүүлэх, практикаар бататгах зорилгоор Ерөнхий боловсролын “Хоёрдугаар” сургуулийн П.Дуламсүрэн багштай 3г ангийн 21 сурагчдын дунд “Хархорум наадгай” хөлөгт тоглоом боловсрол танин мэдэхүйн ажлыг зохион байгуулав.

  • 7. “Мөнх тэнгэрийн босоо бичиг мину”

    Музейн сургагч багш  Ш.Амарбатын удирдлган дор Ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдад монгол уран бичлэгийн дунд шатны сургалтыг  зохион байгуулж, сурагчдын бүтээлээр “Мөнх тэнгэрийн босоо бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг Олон улсын музейн өдрийг угтан Уламжлалт тоглоом наадгайн төвд зохион байгуулж нийтийн хүртээл болгоод байна.

  • 8. “ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ” дүрийн тоглолт

    “Үндэсний номын баяр”-ын арга хэмжээний хүрээнд Үлгэрээр дамжуулан хүүхдийн урам сэтгэмжийг хөгжүүлэх,  хэл яриаг сайжруулах, жүжиглэх авьяасыг нээх зорилгоор Хархорин сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 1, 3, 4, 5 дугаар цэцэрлэгийн “Бэлтгэл” бүлгийнхний дунд зохион байгууллаа.

    Уралдаанд:

    1-р байрт: I цэцэрлэгийн  А.Нарангэрэл багштай “Бэлтгэл” бүлэг “Царцаа, шоргоолж хоёр” тоглолт

    2-р байр: III цэцэрлэгийн Б.Жавзандулам багштай “Бэлтгэл” бүлэг “Царцаа намжил” тоглолт

    3-р байр: IV цэцэрлэг Т.Чимэддолгор багштай “Бэлтгэл” бүлэг “Царцаа, шоргоолж хоёр” тоглолтууд тус тус шалгарлаа.

  • 9. “Хөөмөл урлал” боловсрол танин мэдэхүйн ажил

    #СоёлынБүтээлчСар: “Хөөмөл урлал” боловсрол танин мэдэхүйн ажил
    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг 2023 онд Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэн авсантай холбогдуулан “Соёлын бүтээлч сар” аяны гурав дахь жилийн бэлгэдлээр буган чулуун хөшөөг сонгосон билээ.
    Хархорум музей нь “Хөөмөл урлал” боловсрол танин мэдэхүйн ажлаар буган чулуун хөшөөг олон нийтэд таниулах, буган хөшөөн дэх дүрслэлийг хөөмөл урлалын аргаар хийлгэх боловсролын ажлыг зохион байгууллаа.
  • 10. “ШАВРААР УРЛАЯ” боловсрол танин мэдэхүйн хөтөлбөр

    #СоёлынБүтээлчСар “ШАВРААР УРЛАЯ” боловсрол танин мэдэхүйн хөтөлбөр
    Хүүхдийн бүтээлч сэтгэхүй, нүдний хараа, гарын хөдөлгөөн, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилготой “Шавраар урлая” боловсрол танин мэдэхүйн ажлыг зохион байгуулав. Боловсролын ажлын хүрээнд Хархорум хотын тууриас илэрсэн барилгын нүүр ваар, шавар бурхны баримлыг хэрхэн шавраар хэв хуулга ашиглан хуулбарлаж болохыг таниулсан.

    Хархорум музейн боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрт хамрагдсан нийт хүүхэд, багачууд…

  • 11. “ХАЙРЦАГ ДАХ МУЗЕЙ” БОЛОВСРОЛ ТАНИН МЭДЭХҮЙН ХӨТӨЛБӨР

    Хархорин сумын Улсын Тэргүүний “Хоёрдугаар” цэцэрлэгийн О.Уранчимэг багштай бэлтгэл Б бүлгийн хүүхэд багачуудад монгол уламжлалт тоглоом наадгайн төрөл болох Хавчаахай, Эргэдэг эв, Торноос гарлаа, 3 модны оньс, Шагайн тоглоом (Алга мэлхий өрөх) зэрэг уламжлалт тоглоом наадгайг хэрхэн тоглох аргачлалыг багш нартай хамтран цэцэрлэгийн орчинд нь зааж сургав.

         

     

    Дадлага ажлын хүрээнд хүүхэд багачууд заасан аргачлалын дагуу өөрсдөө 92 шагайгаар алга мэлхий өрж тоглоцгоолоо.

           

  • 12 . “МӨНХ ТЭНГЭРИЙН БОСОО БИЧИГ” БОЛОВСРОЛ ТАНИН МЭДЭХҮЙН ХӨТӨЛБӨР

    “Happy january” арга хэмжээний хүрээнд Хархорум музейгээс зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн босоо бичиг” боловсролын хөтөлбөрийг музейн сургагч багш Ш.Амарбат багштай хамтран 2024 оны 01 дүгээр сарын 22, 31 өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрөөр нас насны онцлогт тохируулан монгол бичгийн үүсэл хөгжил, бийрэн бичлэгийн онцлог, бийрээ хэрхэн зөв барих, бичих анхан шатны мэдлэг мэдээллийг зааж сургав. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч нартаа баярлалаа.

         

         

  • 13 . “БИДНИЙ БАХАРХАЛ” БОЛОВСРОЛ ТАНИН МЭДЭХҮЙН ХӨТӨЛБӨР

    Эх орончдын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад “Бидний бахархал” боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулав.

    Тус боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрийн хүрээнд: Их Монгол улс байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн монголын их хаадын талаарх товч мэдээллийг хүргэж, дадлага ажлаар хүүхэд багачууд хаадын зургийн эвлүүлэн, “Бидний бахархал” сэдвийн хүрээнд өөрсдийн зохиомжоор зураг зурцгаалаа. Боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн нийт 252 сурагчид хамрагдав.

                       

                  

               

  • 14. “ХАРХОРУМ” ХӨЛӨГТ ТОГЛООМ, ТАЙЛБАРТ АЯЛАЛ ХОСОЛСОН БОЛОВСРОЛ ТАНИН МЭДЭХҮЙН ХӨТӨЛБӨР

    “Хархорум” хөлөгт тоглоом, тайлбарт аялал хосолсон боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучуудад Эртний нийслэл Хархорум хотын талаарх мэдээ мэдээллийг сонирхолтой байдлаар хүргэх зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

    Боловсролын хөтөлбөрөөр сурагчид хөлөгт нүүдэл дээр шоо хаяж нүүгээд цэнхэр тэмдэг дээр таарсан тохиолдолд асуултай карт сугалангаа музейд үзсэн мэдлэгээ бататгаж “Хархорум хот”-ын тууриас илэрсэн археологийн дурсгалуудыг нэрлэх, хэддүгээр зуунд хамаарах, хаанаас илэрсэн талаарх түүхэн мэдлэг мэдээллийг танин мэдэцгээв. Боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сум дахь аж ахуй нэгжийн албан хаагчид, иргэд олон нийтийг хамруулан 275 хүнд музейн үзүүллэгийн танхимаар үйлчлэв.

           

  • 15. “ХАРХОРУМ ЖИМЭЭР” БОЛОВСРОЛ ТАНИН МЭДЭХҮЙН ХӨТӨЛБӨР

    Хархорум хоттой холбоотой түүх, соёлын дурсгал, эх түүхээ хайрлан хамгаалах, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчид Монголын түүхийн хичээлийн хөтөлбөртэй холбогдуулан “Хархорум жимээр” боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрийг зохион байгуулав. Боловсрол танин мэдэхүйн хөтөлбөр дараах үе шаттай зохион байгуулагдав. Үүнд:

    • Музейн тайлбарт аялал
    • Дадлага ажил

    Музейн тайлбарт аяллын хүрээнд: Хүүхэд багачуудад Хархорум хотын талаарх мэдлэг мэдээллийг хүргэж, Музейд хадгалагдаж буй үзмэрүүд аль цаг үед холбогдож байгаа талаар тайлбарлан таниулав.

    Дадлага ажлын хүрээнд: Сурагчдыг 4 багт хуваан баг тус бүр тухайн цаг үед холбогдох үзмэрүүдийн зураг, хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан бүтээлчээр сэтгэж хийх даалгавар өгөв. Боловсролын хөтөлбөрт нийт 30 сурагчид хамрагдан түүхийн хичээлээр олж авсан мэдлэгээ музейд сонирхолтой хэлбэрээр бататгах онцлогтой сургалт болж өндөрлөлөө.

               

               

  • 16. “МОНГОЛ ТОГЛООМ НААДГАЙ” ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ

    “Монгол тоглоом наадгайн” эвент арга хэмжээг уламжлалт тоглоом наадгайн төвд 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийтийн хүртээл болгож, орон нутгийн иргэд, дотоод гадаадын жуулчдад монгол тоглоом наадгайн тоглох аргыг зааж сургаж, сурталчлан таниулж соёлын өвийн боловсрол олгож байна. Үзэсгэлэн:

    1. Тайлбарт самбарууд болон Уламжлалт тоглоом наадгайн төвийн монгол тоглоомын хэсэг:
    2. Ховордсон монгол тоглоомын хэсэг: Дэлхийн Өв-Орхоны Хөндийн соёлын Дурсгалт Газарт орших сумдын ард иргэдийн дунд хадгалагдаж буй ховор монгол тоглоомууд
    • Видео үзүүллэг: Тоглох арга барилыг дүрс бичлэгээр үзүүлэх. Ховордсон монгол тоглоомын тоглох арга барил, тоглож буй бичлэгийг үзүүлэх
    • Монгол тоглоом тоглох хэсэг

    “Мөнх тэнгэрийн босоо бичиг мину” монгол уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг 3 хэсэгт дэглэж олон нийтэд хүргэж байна.

               

                                       

  • 17. "МӨНХ ТЭНГЭРИЙН БОСОО БИЧИГ МИНЬ" УРАН БИЧЛЭГИЙН СУРГАЛТ, ҮЗЭСГЭЛЭН

    Үндэсний бичиг соёлоо таниулах, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, зорилгоор “Мөнх тэнгэрийн босоо бичигтэн” монгол уран бичлэгийн клубийн ахисан түвшний сургалтыг 1 сарын хугацаанд зохион байгуулав. Сургалтаар дамжуулан Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачуудад Монгол уран дүрс бичлэгийн онцлог, “Монгол” гэдэг үгийг уран дүрс бичгээр бичих, нарийн, өргөн бийрээр бичих мэдлэг ур чадварыг эзэмшүүлэв.

    Уран бичлэгийн клубийн сурагчид Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өөрсдийн бүтээлээр уламжлалт тоглоом наадгай төвд түр үзэсгэлэн зохион байгуулан нийтийн хүртээл болгож байна. Ахисан түвшний сургалтаа амжилттай төгссөн сурагчдад үзэсгэлэнгийн нээлтийн үеэр батламж гардуулав.

             

  • 18. “МОНГОЛЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРУМ” НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

    Номын баярыг угтан МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор У.Эрдэнэбатын “Монголын эртний нийслэл Хархорум” номын хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдөр музейн хурлын танхимд зохион байгуулав.

    Номтой өглөө хэлэлцүүлгээр дамжуулан уншигчид “Монголын эртний нийслэл Хархорум” номын зохиогчийн тухай, номын утга агуулгын тухай ойлголт авч Эртний нийслэл Хархорумын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлэв. Уншигчдын хүсэлтийг авч үзэхэд “Монголын Эртний нийслэл Хархорум” номыг хүүхэд залуучуудын хүсэл сонирхолд нийцүүлэн цахим ном болгох, цуврал контент хэлбэрээр номыг олон нийтэд сурталчлах саналуудыг гаргаж байв.

    Хэлэлцүүлэгт Хархорин сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид, Хархорины Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэ Зуу музей, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Хархорум музейн хамт олныг хамарсан 20 уншигч оролцов.

    Уншиж мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж мэдлэг оюунаа тэлсэн та бүхэндээ талархлаа.

         

         

  • 19. “НОМТОЙ ӨГЛӨӨ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

    “Илүү их уншъя” уриа дор “Хархорумд зочилсон нь” комикыг Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачуудад сурталчлан таниулах XIII дугаар зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотоор аялуулах зорилготой.

    “Хархорумд зочилсон нь” комикын утга агуулгын тухай санал сэтгэгдлээ зураг болон жүжигчилсэн тоглолтоор илэрхийллээ. Сурагчид

    Хэлэлцүүлгийг Ерөнхий боловсролын “Номын хүрдэн” сургуулийн Ж.Отгонбямба багштай 5а ангийн 21 сурагчид 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр оролцлоо.

          

  • 20. ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧ О.СУНДУЙН ШҮЛГИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? УРАЛДААН

    Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхэд, багачуудын эх хэлний боловсролыг дээшлүүлэх, эх хэлээрээ уран тод ярих, унших чадвар, ой тогтоолт сайжруулах зорилгоор хүүхдийн зохиолч О.Сундуйн шүлгийг хэн сайн мэдэх вэ? уралдааныг 2 үе шаттай 2024.04.20-2024.04.25-ны өдрүүдэд зохион байгуулав.

    Уралдааныг СӨББ-ын II-III, IV-V нас ЕБС-ын бага ангийн I-II насны ангиллаар эхний шатыг цэцэрлэг, сургууль дээрээ зохин байгуулж, шалгарсан нийт 45 цэцэрлэг, сургуулийн сурагчдыг насны ангиллаар дахин өрсөлдүүлж шилдэг 3 байрыг шалгаруулав.

      

     

kharkhorin-model